Цаг үеийн мэдээ

Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь тэнхлэгээрээ 15мx18м хэмжээтэй бөгөөд сургалтын өрөө, мэргэжилтнүүдийн өрөө, амралтын өрөө, номын сан, хурлын өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, энгийн ариун цэврийн өрөө, авто зогсоол болон бусад өрөө тасалгаатай, зоорьтой 3 давхар барилга юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ситиланд марк” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Таны сурталчилгаа