Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Найз нөхдийндөө зочлох, гадуур гарч хөгжилдөх нь сүүлийн үед авсан стресс ядаргааг арилгахад сайн үр дүн үзүүлнэ. Мэдээлэл цуглуулах, болж байгаа сонин хачин үйл явдлыг сонирхох зэргээр таны хувьд маш таатай боломжийг авчрах болно. Харин хайр сэтгэлийн асуудалд хөнгөн хуумгай хандсанаар өөрийгөө асуудалд оруулж болзошгүйг санаарай. 

Үхэр: Хайр дурлалын таатай харилцаа нь танд сэтгэлийн амар амгалан байдлыг мэдрүүлээд зогсохгүй амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Боломжоо ашиглан дуртай хөгжмөө сонсож, дуртай номоо унших нь таныг нэгэн хэвийн уйтгартай орчноос тасалж, өөрийн орон зайд тань аваачна. Дотроо сонирхолтой ертөнц төсөөлөхийг хичээ. Өөрийгөө сэргээх нь танд таатай мэдрэмж авчирна. 

Ихэр: Ямар ч асуудалгүй ажлаа явуулах ховор, тохиромжтой мөчийг бүү алд. Өөрийн ажлын ачааллаа тохируулан, зарим жижиг сажиг асуудлыг мартах хэрэгтэй. Сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Таны төлөвлөгөөг өөрчлөх эсвэл ирээдүйд ихээр нөлөөлж болохуйц тийм хүн таны амьдралд гэнэтийн байдлаар гарч ирэх болно. 

Мэлхий: Бүтээлч хандлага нь таны дотоод ертөнцийг баяжуулах болно. Амьдралд гарах материаллаг өөрчлөлтийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах хэрэгтэй. Сэтгэл санааны сөрөг хандлага нь аливаа үйл явдлыг таагүй төгсгөж мэдэхийг санаарай. Танаас үл хамаарах шалтгаанаар зарим хүслээсээ татгалзах хэрэгтэй бололтой. 

Арслан: Сэтгэлийн болон мэдрэхүйн хэт өсөлт нь таныг ямар нэгэн таагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Ажил амралтыг зөв хослуулж, зөв зохион байгуулж өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавь. Бүх төлөвлөсөн зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд өөрийн хүчийг бүрэн ашигла. Анхаарлаа төвлөрүүл. Хэн нэгний нөлөөнд бүү авт. 

Охин: Хувийн амьдралд гарах асуудалд тэвдэж сандрах, яарсан шийдвэр гаргах хэрэггүй. Амьдралын аар саар саад бэрхшээлийг зөвхөн нэг талаас нь дүгнэх нь өнгөц байх болно. Өөрийн эрх ашгийн төлөө бусдыг үл тоох хэрэггүй. Хайртай хүнийхээ хэлсэн урмын үгэнд үндэслэн ямар ч хэцүү бэрхшээлийг давах хүч тэнхээтэй, ур чадвартай гэж өөрийгөө дүгнэнэ. Ганц бие хүмүүсийн амьдралдаа өөрчлөлт хийх сонголт нь оновчтой зөв байх болно. 

Жинлүүр: Өндөр үнэлгээтэй ажлын салбарт ажилладаг хүмүүс одоогийн нөхцөл байдлаа сайжруулах боломж гарч ирнэ. Өмнө нь нэг их ач холбогдол өгч байгаагүй зүйлийнхээ ямар хэрэгтэй, ашигтай байсныг мэдрэх болно. Өнгөрсөнд алдсан боломждоо харамсах сэтгэл их байх ч сийрэг, түргэн сэтгэдэг зангаараа дараагийн ашигтай боломжийн гаргаж ирэх болно. 

Хилэнц: Оюун ухааны үйл хэрэг болон уран бүтээл туурвихад таатай. Бичгийн ажил, ном зохиол бичдэг хүмүүсийн хувьд ганцаараа байж байгальтай ойр амьдрах нь онгодыг хөглөж, урам зориг бэлэглэнэ. Гэр бүлийн харилцаа, хувийн амьдралд эерэг өөрчлөлт бий болно. Шинээр тогтоосон холбоо харилцаа нь сонирхолтой байж, урт хугацаанд бат бөх үргэлжилнэ. 

Нум: Удаан идээгүй амттан эсвэл дуртай хоолоо хийж гэр бүлийнхнээ болон өөрийгөө дайлаарай. Ингэснээр та гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг авчрах болно. Ялангуяа өндөр настангуудын төлөө тодорхой зүйл хийж өгөх нь тэднийг сэтгэл санаагаар дэмжиж өөдрөг байхад нь тусална. Өчүүхэн зүйлд баярлах тэдэнд сэтгэлээсээ бэлэг барь. 

Матар: Таны хийж бүтээсэн болгоныг эергээр үнэлж дүгнэх хүмүүс олон байна. Ойр дотнын хүмүүс тань таныг магтах болно. Дутуу орхисон ажлаа хийж гүйцээх гэж хэт зүтгэсний хэрэггүй. Аливаа харилцаанд болгоомжтой хандаж, үүсэж болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. Бүх төрлийн хүнд хүчир ажил таныг ядрааж болзошгүй. 

Хумх: Ямар нэгэн шалгалт сорилтыг амжилттай давах, өөрийгөө бүрэн илэрхийлж чадах өдөр байна. Хувийн амьдралдаа өнгөрсөнд болсон болон ирээдүйд болж өрнөх үйл явдалд үнэн бодитоор дүгнэлт хийж чадсан тохиолдолд гэр бүлдээ амар тайвныг олж авна. Та өөрийн бодож санасан зүйлээ хуучин аргаар бус шинэ арга барилаар хэрэгжүүлэх бололтой. 

Загас: Эргэн тойрны хүмүүстэй ялихгүй зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлсхий. Итгэмтгий, хөндлөнгийн нөлөөнд автамтгай зангаасаа болоод өөрийн зарчмаас ухарч болзошгүй. Ажлын байранд таагүй нөхцөл байдал үүсэж, асуудал хүндрэх магадлалтай. Та туршлага, бусдыг өөртөө татах чадвараар бүгдийг зохицуулахыг хичээ. 

Таны сурталчилгаа