Цаг үеийн мэдээ

Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг танилцууллаа. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н_Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж магадлал гаргалаа. Магадлалаар СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 18-19-ний өдрийн 707 дугаартай шийдэх тогтоол давж заалдах гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдолд хязгаарлахгүй байх, хэргийн бүхэлд нь хянаж үзлээ.  

Хэрэгт нотлогдвол зохих зүйлүүд нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн бодит байдлыг тогтоож хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн хариуцлагын захирамжийн хэмжээнд нийцсэн байна гэж дүгнэж байна. Хаалттай шүүхийн нийгмийн үйл ажиллагааг тодруулж ярих боломжгүй учраас өмгөөлөгч нарын, шүүгдэгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож магадлалд тодорхой албан бичгээр хүргүүлнэ. Шүүгдэгчийн хоригдсон 110 хоногийг эдлэх ялд нь тооцон оруулан тооцох, энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхэд хуульд заасан үндэслэлээр оролцогчид гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна. Шүүх хуралдаан хаасныг мэдэгдье. 

Таны сурталчилгаа