“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа.
Нийслэлийн чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хуралдлаа.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл шүүх хурал завсарлалаа.