2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Аялал зугаалгаар явах тохиромжтой боломж гарч мэдэх ч цаг агаарын нөхцөл байдлыг бодолцохыг зөвлөж байна. Онцын шаардлага багатай зүйлийг энэ цаг үед хийх гэж зүтгэх нь таныг эрсдэлд оруулж мэднэ гэдгийг анхааруулж байна. Хувийн харилцаандаа хэн нэгэнд гомдох, урам хугарах байдал үүсэж магадгүй.
Үхэр: Аялал зугаалгаар явах тохиромжтой боломж гарч мэдэх ч цаг агаарын нөхцөл байдлыг бодолцохыг зөвлөж байна. Онцын шаардлага багатай зүйлийг энэ цаг үед хийх гэж зүтгэх нь таныг эрсдэлд оруулж мэднэ гэдгийг анхааруулж байна. Хувийн харилцаандаа хэн нэгэнд гомдох, урам хугарах байдал үүсэж магадгүй.
Ихэр: Танд бүтээмж муутай, идэвхгүй байдал анзаарагдана. Хэдий та хичээсэн ч санасан хэмжээгээр үр дүн үзэж чадахгүй. Ойр дотнын хүмүүсийн өмнөөс ажлыг нь амжуулах, асуудлыг нь шийдвэрлэх үүрэг танд оногдож мэднэ. Амьдралын идэвх муутай байх тул бусдын аясыг даган урсгалаараа хөвөх хүсэл төрнө.
Мэлхий: Сэрэмжтэй байх өдрүүдийн нэг. Таны болгоомжгүй байдал, салан задгай зангаас тань болж ямар нэг алдаа гарч болзошгүй. Мөн аливаа үйл явдал таны хүссэнээр болохгүй байх. Үр дүн нь тодорхойгүй ажлыг хийхээс эелдгээр татгалзах хэрэгтэй.
Арслан: Агаар салхинд гарах, байгалийн үзэсгэлэнг бишрэх зэрэг нь таны болоод хайртай хүмүүсийн хувьд сэргэлт болж өгнө. Гэр бүлийн баяр, тэмдэглэлт баяраа угтахыг тэсэн ядан хүлээж буй хүүхдүүдийн хүслийг биелүүлэх онцгой үүрэг танд оногдож мэднэ. Оны сүүлчийн өдрүүдэд таны төсөөлснөөс илүү зардал гарч мэднэ.
Охин: Та түрэмгий, амиа бодсон зан байдал гаргах магадлалтай байна. Энэ үед эргэн тойрны хүмүүстэйгээ сөргөлдөхөд хүрч мэднэ. Ойлголцоход хэцүү хандлага ихсэж байна. Болж буй үйл явдлыг эхлэл төгсгөл, өрнөл хэмнэлийн сайн муу талыг хооронд нь жишиж, холбож байж дүгнэлт хийх хэрэгтэй. Ялангуяа ажлын салбараа өөрчлөх төлөвлөгөөтэй хүмүүст сайн судалгаа зайлшгүй хэрэгтэй шүү.
Жинлүүр: Өнөөдөр сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байх байдал ажиглагдана. Хэцүү ажил хийх сонирхол буурч, та амралтын байдалд орж магадгүй. Үүссэн гэнэтийн хүчин зүйл нь таныг сэргээсээ илүү улам дордуулж мэдэх юм. Хамаатан садан,ойр дотнын хүмүүсийн санааг зовоох хэрэггүй. Бусдын дэмжлэгийг авахгүй зөрүүдлэх явдал гарч магадгүй.
Хилэнц: Хайртай хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Бусдыг муу үгээр гомдоох нь удаан хугацааны гомдлыг авчирна. Буруу үйлдэл хэн нэгнийх нь буултаар цэгцлэгдэх болно гэдгийг санаж шийдвэртэй алхмыг хийгээрэй. Үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа бол туршлагатай мэргэжилтэнд хандаарай.
Нум: Амьд байгальтай ойр байх нь буурсан эрч хүчийг буцаан нэмэгдүүлнэ. Дотоод мэдрэмжээ шинэчлэх юм бол эерэг энергийн арвин их нөөц олох магадлалтай. Хэн нэгэнтэй асуудал үүсгэсэн бол энэ маргаан зөрөлдөөнөө шийдэх шаардлага тулгарна. Итгэлтэй найз нөхөдтэйгөө ч туйлын болгоомжтой харьцах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Матар: Мөнгө санхүүгийн дэмжлэг авахаар хандсан хүсэлт шийдвэрлэх шатанд хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай. Ихэнх үйл ажиллагаа сэтгэл ханамжийг авчирна. Үүний үр дүнд таны санхүүгийн байдал дээшилнэ. Таны сэдсэн шинэлэг санаа нөлөө бүхий хүний тусламж дэмжлэгийг авах бололтой.
Хумх: Эрүүл мэндээ анхаарч, биеийн тамираар хичээллэсэн хүмүүс үр дүнгээ үзнэ. Хувийн амьдралаа эмхэлж цэгцлэхэд тохиромжтой. Харин мөнгө санхүүгийн гачигдал тулгарч болзошгүй тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ сайн ойлголцох нь таны хувьд хамгийн чухал асуудлын нэг болж мэднэ. Бүх зүйл танаас илүү шалтгаалах болно.
Загас: Уян хатан зан болон урьдчилан таах мэдрэмж зэргээс олон зүйл шалтгаална. Аливаа шийдвэр гаргахдаа ганцаараа бус хамтрагчтайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй байна. Үргэлж таны зөв байхгүй гэдгийг санаарай. Удирдах шатны болон төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Хүнд суртал таны үнэт цагийг үр ашиггүй үрэх болно.