Зэвсэгт хүчний 327 дугаар анги Дорнод аймаг дахь Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран байнгын бие бүрэлдэхүүн болоод тэдний гэр бүлд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Энэ удаа 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн дайчдыг хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, бодит боломжоо нээн илрүүлэх, зан төлөвийн онцлогоо танин мэдэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах “Сэтгэл зүйн тренинг” сургалтыг хамтран зохион байгууллаа. Сургалтын онцлог нь дайчдын оролцоонд суурилсан дасгал ажил, тоглоом, кэйс хэлэлцэх, бүлэгт хувааж хэлэлцүүлэх зэрэг шинэлэг арга хэлбэрийг ашигласан юм.
Тус сургалтын үеэр хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэгч байх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах амьдралын асуудлыг хөнгөн хүлээн авч сурах, ямар ч хэцүү зүйлд орсон гарц үргэлж байдгийг санах, асуудлыг хэт гүнзгий хүлээн авахгүй байх талаар мэдээлэл болон зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйч нар байлдагч нарт өглөө.
Ахлах дэслэгч Л.МӨНХЧӨДӨР