Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” буюу CRRC компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Бээжин хотод төвтэй, CRRC компани нь өндөр хурдны галт тэрэг, трамвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 9 сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй "Дэлхийн тогтвортой тээврийн форум" олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ удаа “CRRC” компанийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, хоёр талын төмөр замын тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд хоёр дахь удаагаа санал солилцож байгаа нь энэ юм.

Таны сурталчилгаа