“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн” түр үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11:30 цагт үүдээ нээнэ.
Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд далай тэнгисийн амьтдын төлөөлөл болох хясаа, дун, шүр, далайн од зэрэг 375 цуглуулгыг дэлгэн үзүүлэх юм.