Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйн Үндэсний хорооны Мал эмнэлгийн хилийн хорио цээр, тээврийн хяналтын газрын дарга А. Жумаев, Канимэх дүүргийн Засаг дарга Р.Рузиев, Канимэх дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч У.Сайтов тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 8-ны өдөр Дундговь аймагт айлчилж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Түүнчлэн уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын Хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, ахлах мэргэжилтэн Б.Бүрэнбаатар нар оролцсон юм. 

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекстан Улсад хийсэн айлчлал, хэлэлцээрийн хүрээнд байгаль, цаг уурын ижил төстэй Дундговь аймгаас хонь худалдан авч үржүүлэх асуудлаар санал солилцов. Мөн малчин айлуудаар орж, хонины аж ахуй, бэлчээрийн нөхцөл байдал, ургамалжилт, худаг, усалгаа,  мал аж ахуй эрхлэлттэй танилцаж, сонирхсон мэдээллээ авчээ.

Таны сурталчилгаа