Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-ний хэрэгжилтийг дэмжих, хууль тогтоомжид жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий санамж бичигт Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурав.

Cанамж бичгийн хүрээнд “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг хэрэглэх гарын авлага боловсруулах,  Монголын Хуульчдын холбооны салбарууд болон 21 аймагт жендерийн үндэсний сургагч багшийг үе шаттайгаар бэлтгэх, Жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулах, шаардагдах зардлын санхүүжилтийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

Таны сурталчилгаа