Баталгаажуулалтын шинжээчийн M2, M3, М4 сургалт өнөөдөр эхэлж, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын болон 21 аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох, эрх сунгах сургалтад хамрагдах ажилтнууд болон шинжээчид оролцож байна.
Уг сургалтаар тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын үндэсний тогтолцооны хууль эрх зүйн орчин, шинэчлэлийн талаарх мэдээлэл, тохирлын үнэлгээний итгэмжлэл, Олон Улсад харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн дагуу тавигдах шалгуур шаардлагуудын талаар болон бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын үндсэн асуудал, баталгаажуулалтын байгууллагад тавигдах ерөнхий шаардлага, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар зэрэг агуулгын хүрээнд явагдана.
Сургалтыг Стандарт, хэмжил зүйн газрын СТҮБГ-ын дарга Г.Тулгаа мөн СХЗГ-ын ХШҮДАГ-ын дарга Ч.Отгонцэцэг болон ахлах мэргэжилтнүүд мэдээлэл өгч, танхим, зайнаас хосолсон хэлбэрээр 11-р сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.