БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2024.11.12 / МЯГМАР ГАРАГ/
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Наран ургах, шингэх: 07.54-17.18
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Аргын тооллын 11 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Шувуун хошуут одтой, цагаан луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.