Цаг үеийн мэдээ

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ойр дотнын хүнтэйгээ ойлголцохын тулд ухаалаг зангаа харуулан, түрүүлж буулт хийхийг зөвлөж байна. Хэнд ч ялагдах дургүй хүмүүс энэ байдлаа хайртай хүндээ ч гаргах магадлал өндөр байгааг анхаар. Төлөвлөсөн үйл ажиллагааны зардал урьдчилан тооцож байснаас өндөр дүнтэй гарч мэднэ. Энэ нь таныг санхүүгийн тогтворгүй байдалд оруулж магадгүй.     

Үхэр: Тэсвэр тэвчээрээ үзүүлж, өөрийн байр сууриа хяналтдаа байлга. Удирдлагыг гартаа барьж байхыг хичээ. Гэхдээ хэт их өөртөө итгэх нь таныг мухардалд оруулна. Ямар ч үед бусдын хийсэн ажлыг шүүмжлэхдээ хурц ширүүн байх хэрэггүй. Ёс зүйтэй байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийн гайхширал хүндлэлийг төрүүлэхийг хичээ. Өөртөө болон бусдад шударга хандахыг зөвлөж байна.

Хамтатгах: Итгэл муутай хандлага эргэн тойрны хүмүүсийн үзэл бодолтой эвлэрэхгүй байх. Бусдын бодол буруу мэт санагдан, эргэлзээ төрөх бололтой. Аливаа зүйлийг олж сэдэн, хийхээр зэхэж байгаа бол цаг үеийнхээ байдлыг сайтар харж, зохистой үед нь эхлүүлбэл бүтэмжтэй болно. Бага зэргийн хүлээлт ихээхэн амжилтыг авчирна гэдгийг санаарай.

Мэлхий: Хэрэв таны төлөвлөсөн ажил хэрэгжиж чадвал энэ нь үр дүн нь тодорхой байх боломжтой. Элдэв эрсдэлтэй зүйлд гар бие оролцох нь амжилт олохгүй гэж ойлгож болно. Таны ажлын туршлага олны анхааралд өртсөнөөр амжилтын эхлэл тавигдана. Таны хувьд байр сууриа нэмэгдүүлэх үе шат эхэлж байна.   

Арслан: Гэр бүлээрээ ямар нэгэн сэдвээр нээлттэй ярилцах үед нэгэн сэтгэл зорилготой гэдгээ харуулах боломжийг олж харна. Эцэг эхчүүд өөрсдийгөө бүхнийг захирагч, үр хүүхдүүд нь тэдний хүслийн дагуу байх ёстой гэсэн хуучинсаг үзлээсээ салах цаг болжээ. Төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл шулуудна. Бусдад өөрийгөө давуу гэдгээ нотлох гэсний хэрэггүй.

Охин: Бүх төрлийн харилцаанд шүүмжлэл давамгайлна. Олны дунд анхааралтай байхгүй бол таагүй нөхцөл байдал үүснэ. Шинэ танилтайгаа хэтэрхий илэн далангүй байхаас зайлсхий. Ажил хэргийн харилцаа зөрчилдөх явдал болж магадгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ хэрэгцээтэй эд зүйлийг бэлтгэх гэж гадуур нэлээд явах бололтой. Зөн билигтээ хэт найдаж болохгүй.     

Жинлүүр: Амьдралын зорилгоо эргэн харах үе. Энэ жилийн төлөвлөсөн төлөвлөгөөний биелэлт хир зэрэг байгааг одоогоос дүгнэж үзэх хэрэгтэй. Мөн биелээгүй зүйлээ амжуулах гээд олон ажилд дарагдана. Хайр дурлалын харилцаанд таатай бөгөөд ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн хүнтэйгээ учран, романтик болзоонд явна.

Хилэнц: Энэ өдөр таны далд авьяас чадвар тодорч эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж чадна. Гэхдээ үүнийгээ хобби төдий зүйлд л ашиглахгүй бол мөнгө олох, амьдралын баталгаа болгох гэж оролдох нь хэтэрхий эрсдэлтэй гэдгийг санаарай. Боловсрол эзэмших, мэдлэгээ нэмэгдүүлэх зэрэг хувь хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийх нь зөв бөгөөд амжилттай байх болно.     

Нум: Хувийн амьдралаа өөрчилж болохуйц мэдээ хүлээж авна. Ихэнх хүмүүс чухал шийдвэр гаргах боловч энэ нь тийм ч оновчтой бус байна. Эргэн тойрны хүмүүсийн бодол санаа хоорондоо зөрөлдөх магадлалтай. Өөрийн бодолтой байж хэлсэн ярьсандаа эзэн болж, үнэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хичээ.

Матар: Таны сэтгэл санаа тогтворгүй болох байх. Хувийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарах бололтой. Аливаа харилцаанд одоогоос эхлэн нухацтай хандахыг зөвлөж байна. Хариуцлагатай байдал нь хэрэгжүүлж буй ажлаа амжилтад хүргэхэд гол нөлөө үзүүлнэ. Бизнесийн үйл ажиллагаандаа хийсэн хөрөнгө оруулалт үр ашигтай байх боловч алхам бүрдээ хяналт тавьж байх хэрэгтэй.

Хумх: Хайртай хүмүүстээ итгэх итгэл өндөр байна. Танд гомдох үг хэлж, сэтгэлийг тань сэмлэсэн ч хайр сэтгэл хамгийн хүчтэй нь байх болно. Таагүй зүйлсийг сэтгэлийн хүчээр л даван гарна. Олон жил нөхөрлөсөн найзаасаа холбоо тасарсан байсан ч эргэн уулзах мөч ирдэг гэдгийг мэдрэх гэнэтийн уулзалт таны өмнө гарч ирнэ.   

Загас: Хэн нэгэнд даалгасан ажил бүтэмжтэй болно гэж найдсаны хэрэггүй байх. Санаачилсан ажил бүтэлгүйтэж мэднэ. Улс төр, нийгмийн харилцаатай хамааралтай ажилладаг хүмүүсийн ар тал баталгаа муутай байвал ямар нэг үйлдлийн золиос болж мэднэ. Хэрэв та ихээхэн мөнгөтэй тодорхойгүй байдлаар холбогдсон л бол бага дээр нь асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байна. 

Таны сурталчилгаа