Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн прокурорын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Уураа тэвчье” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхлүүллээ.

Тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт 1390 бүртгэгдсэн бол 2024 оны 10 дугаар сарын байдлаар 11.2 хувиар өсжээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллийн технологи AI буюу хиймэл оюун ухааныг ашиглан нөлөөллийн аяныхаа мэдээлэл сурталчилгааг явуулж байгаагаараа онцлог болж байна.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд нэг хормын уур ямар хохирол, хор уршигт хүргэж болохыг харуулсан цуврал постер, зурагт хуудас, рийл бичлэг, шторкийг гаргасан бөгөөд бусдыг хүндэтгэж, бусдын биед халдахгүй байхыг Баянгол дүүргийн прокурорын газраас уриалж байна.

Таны сурталчилгаа