2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1123 автобус иргэдэд үйлчилж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой дуудлага мэдээллийг 7004-4040 тусгай дугаарын утсаар болон www.ptd.ub.gov.mn, www.transport.ub.gov.mn цахим хуудсаар санал, мэдээлэл, гомдол, талархал гэсэн дөрвөн төрлөөр тус тус хүлээн авч байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирүүлсэн санал, гомдол, талархал, мэдээллийг хүлээн авч холбогдох аж ахуйн нэгж байгууллага, хэлтсүүдэд шилжүүлэх, иргэдийг мэдээллээр хурдан шуурхай хангах, нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр санал, гомдол хариуцсан долоон ажилтан өдөр бүрийн 07:00-21:00 цагийн хооронд хоёр ээлжээр тасралтгүй ажиллаж, албан үүрэг гүйцэтгэж байна.