2024 оны 11 дүгээр сарын 10 буюу билгийн тооллын Өвлийн эхэн сарын шинийн 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн бурхны шашинтны төв Амирлахуйн Дэва хийдийн урилгаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан тус хийдэд морилж Сонгинохайрхан дүүргийн нийт лам хуврагууд, сүсэгтэн олонд айлдвар сургаалаа хайрлаж, хүрэлцэн ирсэн сүм хийдүүдийн тэргүүд, мяндагтан лам нартай бурхны шашнаа түгээн дэлгэрүүлэх тухай санал солилцлоо.
Дашрамд дурдахад Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, ТЛЗХ-ын Тэргүүн их хамба ламын ажлын албанаас 2024-2025 онд Сонгинохайрхан дүүрэгт бурхны шашны чиглэлээр өргөн хүрээтэй ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.