2024 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаар ГССҮТ, Салбар эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн тоон мэдээллийг хүргэж байна.
ГССҮТ, Салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар өчигдөр /2024.11.11/ 501 хүн үйлчлүүлжээ. Үүнд: ГССҮТ-өөр 209 насанд хүрсэн хүн, 223 хүүхэд, салбар эмнэлгээр 69 насанд хүрсэн хүн, 44 хүүхэд үйлчлүүлсэн байна.
ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь нийт 16 эмч, 19 сувилагч, 4 гипсны техникч, 4 туслах сувилагч, 1 хөтөч сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээс нэг ээлжиндээ 5 эмч, 4 сувилагч нар ажилладаг.