Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсаас санаачлан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлуулав.

Энэ удаа тогтоолд сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас бичиг үсгийн боловсролын талбарт гарсан ухралтыг нөхөхийн ач холбогдол, бичиг үсгийн боловсрол нь хүний ажил, амьдралын төрөл бүрийн нөхцөлд хөгжин өөрчлөгдөж байдаг насан туршийн боловсрол, чадварын салшгүй хэсэг болохыг цохон тэмдэглэж, хүн бүрд тэгш, чанартай боловсрол, мэдлэг, чадвар, түүний дотор цахим хэрэглээний чадвар олгоход багш, сургагч нарын үүрэг маш өндөр  болохыг хүлээн цохон тэмдэглэв.

Мөн дэлхийн улсуудаас хөгжиж буй орнуудын ард иргэдэд зориулсан мэргэжил, мэдээллийн технологи, техник, шинжлэх ухааны дээд боловсролын тэтгэлгийг ихээр нэмэгдүүлэх тухай амлалтыг сануулж, уламжлалт төдийгүй цахим орчинд ажиллах чадвар зэрэг бүх нийтийг хамарсан тэгш, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар “Ирээдүй үеийн тухай гэрээ”-нд суурилан одоо ба ирээдүй үе хооронд мэдлэг, боловсролыг өртөөлөн дамжуулахын чухлыг заасан болно.

“Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол”-д дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 125 улс хамтран зохиогчоор нэгдлээ.

Таны сурталчилгаа