Цаг үеийн мэдээ

 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Барселона хөлбөмбөгийн клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад хүрэлцэн ирж, ССАЖЗЯ-наа хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин Барселона хөлбөмбөгийн клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапортад урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Барселона клубийн мэргэжилтнүүд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Барса академи”-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах, сургалтын арга зүйг Монголд нэвтрүүлэх чиглэлд санал солилцлоо. 

Мөн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Барселона клубтэй хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлээр ярилцлаа. 

Таны сурталчилгаа