Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газарт ажиллаж, салбарт гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, хэрэгжиж буй ажлууд, төсөл арга хэмжээ, шийдвэрлэх асуудлуудын талаар мэдээлэл сонслоо. Тухайлбал:
Зургаан настай суралцагчдын эрт илрүүлгийн үзлэг;
Бие даалтын долоо хоногийн үр дүн, цаашид анхаарах асуудлууд;
Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи татахыг хориглох тухай тушаалын хэрэгжилт;
Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц;
Амьдралын мод, Eduten, Pearson, Koosen, Сураад, SEEL, ESEL хөтөлбөрүүдийн хэрэгжилт;
Сурах бичгийн бүртгэл, хяналтын систем, сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэлийн “Мlab” платформын үр дүн;
Гэрийн даалгаврын хугацааны тухай зөвлөмж, харандаагаар бичих зөвлөмжийн хэрэгжилт;
Сургуулийн шатны олимпиадын зохион байгуулалт, цахим хичээлийн долоо хоногийн төлөвлөлт;
Багш, ажилтны тасралтгүй хөгжил, мэргэжлийн хөгжлийн бүлэг, багш солилцооны хөтөлбөрийн үр дүн;
Багшийн туслах ажиллуулах, багшийн мэргэшлийн зэрэг олгох, багшлах эрхийн гэрчилгээ олгох, багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах чиглэлээр гарсан тушаал, журмын хэрэгжилт, үр дүн;
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн хэрэгжилт, үр дүн зэргийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар танилцуулав.