Цэргийн тэтгэвэрт гаргах насыг нэмэгдүүлнэ, нэг удаа олгодог 36 сарын урамшууллыг нь хасна гэсэн худал мэдээлэлд ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийжээ.
Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалын сангаас тусдаа хуулиар зохицуулдаг.
Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд ч өөрчлөлт ороогүй.
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал гэсэн 10 байгууллагын албан хаагчид бол улс орныхоо аюулгүй байдал, халдашгүй байдал, болзошгүй эрсдэл, осол, гамшгаас ард иргэд, эх орноо авран хамгаалдаг ХҮНДТЭЙ ҮҮРЭГТЭЙ ХҮМҮҮС.
Та бүхний тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлтийг оруулахгүй болохыг ХАРИУЦЛАГАТАЙГААР мэдэгдэж байна.
Харин өөрийнхөө хүсэлтээр албандаа ажиллах сонирхолтой бол тэр боломжоор нь хангадаг байна.
Мөн адил тэтгэвэрт гараад өөр ажил эрхлэх сонирхолтой бол тэр боломж бололцоогоор нь хангаж өгдөг НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН цогц арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна.
Зочин
2024-11-12
Цэргийн тэтгэвэр залуудаа тогтоолгочихоод дахин энгийн газар ч юмуу 10 жил ажиллаж татвар төлсөний дараа, эмэгтэй 55, эрэгтэй 60 хүрэхээрээ жинхэнэ тэтгэвэр тогтоолгодог бсныг гэнэт яагаад болиулчихваа, 10 жил татвараа төлсөн хүмүүс дор хаяж 450-550 төгрөгөөр дахин тэтгэвэр тогтоох ёстой бсныг болиулчихаад ажилласан жилийнхээ эцэст жилийн 10 мянга хавьцаа нэг жилдээ нэмүүлж болно гэх юм. Хэрэв дахин тэтгэврээ тогтоолгосон бол сарын 450-550 авах ёстой бсан шүү дээ