Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа. 

Гамшиг ослын бэлэн байдалд төрийн байгууллагууд хэр бэлэн байна вэ, нэгдсэн зохион байгуулалтад ороход бидэнд юу шаардлагатай байгааг энэ сургалтаар харуулахыг зорьсон.  

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг нэг салбар, яамны хэмжээнд анх удаагаа зохион байгууллаа.  

Энэ сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, газрын албан хаагчдаас гадна нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт ажиллаж байгаа хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын1607 албан хаагч оролцлоо.  

Дадлага сургуулилалтын удирдлагаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын албаны штабын даргаар ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар ажиллалаа. 

Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж байх нь чухал байна. 

Таны сурталчилгаа