Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Санхүүгийн байдлаа зөв тооцох юм бол нэмэлт орлого олох боломж гарч ирэх болно. Ихэнх хүмүүс шинэ сонирхолтой ажилд эрч хүчээ үзэхэд дуртай байх болно. Гэнэтийн үйл явдал бүрд бэлэн байхыг зөвлөж байна. Өөртөө таагүй байдал үүсгэх хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны явцад урсгалаараа өрнөх тул тэнцвэрт байдлаа хадгалж, тайван хандлагыг баримтлаарай. 

Үхэр: Сонирхолтой санаа эсвэл шинэ мэдээллийг яаран хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Хариуцлагатай шийдвэрийг түр хойшлуулахад алдах юм байхгүй. Бүх зүйлээс түрүүлж гэр бүлийн асуудлаа шийдэх боломжийг од эрхэс танд өгч байна.Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих шаардлага гарч ирэх ба таны оролцоо чухал байгааг мэдэрнэ. Харин хүүхдийнхээ эрх чөлөөг хүсэх мөрөөдөлд хэт их нөлөөлөх гэсний хэрэггүй. 

Ихэр: Гэнэтийн таагүй зүйлс ойр тойронд гарч болзошгүй тул аливаа асуудалд хариуцлагатай нухацтай ханд. Сэтгэл зүйгээ зөв удирдах юм бол удахгүй таагүй зүйлийн ард гарч чадна. Боломжтой байсан ч хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй байж мэднэ. Нөхцөл байдлыг шийдвэрлэх болон зөв дүгнэлт хийхэд хэцүү байх тул ойлгомжгүй асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй. 

Мэлхий: Дотоод мөн чанарт сайн сайхан бүхэн илэрснээр гадаад төрх байдалд тань ч эергээр нөлөөлөх болно. Өөрийн дотоод сэтгэлийг чагнаж, эргэн тойрны шинж тэмдгийг ажиглаж зөв тайллыг олохыг хичээгээрэй. Томоохон худалдан наймааны ажил амжилттай болно. Харин гэрээ хэлэлцээр байгуулах, хамтын үйл ажиллагаа эхлэх зэрэг нь илүү их анхаарал болгоомжлолыг шаардана. 

Арслан: Зөв шийдвэр гаргах чадвар, ухаалаг санаа олох мэдрэмж, хариу үйлдэл үзүүлэх хурд зэрэг нь өөрийн нөхцөл байдлыг сайжруулах нөхцөл болно. Зарим хүмүүсийг эмх замбараагүй байдал, хэл ам хов жив хүлээж байна. Бизнес эрхлэгч арслангуудын хувьд ашиг орлого арвинтай, амжилттай байна. Харин эрүүл мэндийн хувьд асуудал гарвал мэргэжлийн эмчид хандаж, өвчнөө бүрэн оношлуулахыг зөвлөж байна. 

Охин: Бусдын сэтгэлийг татах чадвар ихэснэ. Эргэн тойрондоо тааламжтай уур амьсгалыг бүрдүүл. Онцын шаардлагагүй яриа хэлэлцээрээс зайлсхий. Олны дунд орох бол анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Чухал шийдвэрийг яаран гаргах гэсний хэрэггүй. Таагүй хандлагатай хүнтэй ямар нэг холбоо сүлбээ тогтоох нь зөвхөн сөрөг байдлыг дагуулах болно. 

Жинлүүр: Бүх зүйлийг бүтэмжтэй сайн байна гэж найдах хэрэггүй. Нөхцөл байдал ямар ч байдлаар эргэж болзошгүй тул түрүүлж дүгнэлт хийж, урьдчилж үр дүнг нь тооцох хэрэггүй. Ашиг хонжоо олох зорилгоор мөрийтэй тоглоом, азын сугалаанд оролцох ч хэрэггүй. Шинээр танилцсан хүн тань таны цаашдын амьдралд ихээхэн нөлөө оролцоотой байх болно. 

Хилэнц: Хуучны найз нөхөдтэйгөө уулзаж, ажил хэргийн болон амин хувийн мэдээлэл солилцох нь таны хувьд үр ашигтай байна. Төлөвлөгөөнийхөө дагуу хийх ажлаа хойш тавилгүй цаг хугацаанд нь хийхийг од эрхэс зөвлөж байна. Харин олон зүйлийн араас зэрэг хөөцөлдөж, хольж хутгах нь таныг стрессдүүлнэ. Материаллаг байдлаа сайжруулах таатай боломж гарч байна. 

Нум: Шулуун шударга зан чанарыг тань хуурамч хүмүүс ашиглаж мэднэ. Тиймээс өөрийн хүрээллийн хүмүүстэй амьдралын чухал асуудлаа хуваалц. Таны гаргасан зоригтой санаа бүтэшгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ өөрийн үзэл бодлоо хамгаалах шаардлага гарвал бүү ухарч няцаарай. Харин хувийн амьдралдаа гэнэтийн шийдвэр гаргах нь таатай бус байна. 

Матар: Ажил хэрэг хувийн харилцаа хоёроо хольж хутгах хэрэггүй. Энэ үед үүсэх эмх замбараагүй харилцаа нь таны цаашдын ажилд саад болохоос гадна олны дунд нэр хүндээ алдахад хүргэж болзошгүй. Зарим нэг таагүй зүйлийг тоолгүй өнгөрүүл. Харилцаандаа дүн шинжилгээ хийж өөрийн хүрээллээ нэмэгдүүл. Өөрийнхөө байр суурийг бататгахын тулд ур чадвараа харуулах боломжийг бүү алдаарай. 

Хумх: Ойр дотнын хүмүүсийн дунд сэтгэлээ дэлгэн уудлах боломж гарна. Төлөвлөгөөгөө ажил болгон, үр ашиг олж болох боломж гарч ч ирж мэднэ. Таныг хууран мэхлэх нууц үйл ажиллагаа ил болж, таагүй нөхцөл байдал үүсэж мэднэ. Таны сэтгэл санаа тогтворгүй байгаа энэ үед тэвчээртэй, ухаантай байхыг эрмэлзээрэй. 

Загас: Төрөлхийн сэтгэл татам байдал тань ердийнхөөсөө илүү хүчтэй байх бөгөөд бизнесийн харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой өдөр байна. Харин чухал шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Өрсөлдөгч олонтой салбарт хүч үзэхээр шийдсэн бол бүхий л нөхцөл байдлыг бүрэн судалж хөдлөхгүй бол эрсдэл их байхыг анхаар. 

Таны сурталчилгаа