Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академиас Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2024 оны арваннэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Монгол Улсын шүүхийн шүүгч нарт зориулсан БНСУ-ын сургалт сургалт, судалгааны байгууллага, шүүхийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан, Г.Ганбаатар, Б.Батзориг, Л.Дарьсүрэн нар оролцож байгаа юм.