Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны дэлхийн чансааг шинэчлэн зарласан байна. Уг чансаанд Монгол Улсаас долоон тамирчин багтсан бөгөөд эмэгтэйчүүдээс А.Оюун-Эрдэнэ 100 оноогоор 96-д бичигдсэн бол залуу тамирчин Ц.Аяс 92,5 оноогоор 103-д жагслаа.
Эрэгтэй дуатлонч Н.Мөнхбаяр 127 дугаарт (100 оноо), Э.Болор-Эрдэнэ 135 дугаарт, Э.Ижилмөрөн 148-д, Н.Алтаншагай 160-д, Б.Алтан-Оргил 171-д тус тус бичигджээ.