Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл хэрэгжүүлж энэ төслийн хүрээнд Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Хүн амын сантай 2017 оноос эхэлж, 2023-2027 он хүртэл хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г үүсгэн боловсронгуй болгох, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, алба хаагчдыг үе шаттайгаар сургах, чадавхижуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газар нь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэн, 2018 оны дөрөвдүгээр сараас ажиллуулж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан үүсгэж байгаа нь энэ төрлийн статистик мэдээллийг нарийвчлан гаргах, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийг харилцан солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тодорхойлоход ач холбогдолтой билээ.

Энэхүү сургалтаар жендер болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх суурь мэдлэгийг олгож, дуудлага, мэдээллийн өгөгдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадварыг оролцож буй алба хаагчдад олгох юм.

Таны сурталчилгаа