Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ёс зүйн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хэрэгцээ, шаардлагад нийцсэн цахим хичээлийн агуулга, сэдвийг тодорхойлох зорилгоор "Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хэрэгцээ ба агуулга" хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.11.15/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хуулийн хэлтсийн дарга, хошууч Д.Сандаг, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Алтанцэцэг нар оролцлоо.

Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сард баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрт бүх шатны төрийн албан хаагчдыг ёс зүйн багц цагийн цахим сургалтад жил бүр хамруулахаар заасан. 

Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд цувралаар зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын 120 гаруй алба хаагч оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд “Ёс зүйн сургалт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Таны сурталчилгаа