Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний дутагдлаас үүдэн долоо хоногт 3-4 удаа тогны хязгаарлалт хийж байгаа. Энэ хязгаарлалт зарим эрүүл мэндийн байгууллагууд ч хамаарч байна. 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт өдөрт 350-400 орчим хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ханддаг. Мөн сард 150 орчим төлөвлөгөөь болон төлөвлөгөөт бус хагалгаа хийгддэг байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд 350 ортой ч 400 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ачаалал их байгаа энэ үед тогны хязгаарлалт хийж байгаа нь хүндрэл учруулж байна гэдгийг хэлж байна. 

Яаралтай хагалгаа орж байгаа үед дизель генератор ашигладаг ч тог ихээр зарцуулдаг компьютер томограф зэрэг тоног төхөөрөмжүүд ажиллагаагүй болдог аж. Мөн хязгаарлалт хийсний улмаас тогны хэлбэлзэл үүсч зарим тоног төхөөрөмжүүдэд эвдрэл үүсэх тохиолдлууд ч гарсан байна. 

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч мөн тогны хязгаарлалт хийх үед эмгэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсч, очер дараалал үүсдэг байна. Тогны хязгаарлалт 3-4 цаг үргэлжилдэг. Энэ үеэр өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээр ирсэн иргэд эм бичүүлж авах боломжгүй болж хүлээгдэл үүсдэг.

Үүнээс гадна товлолт вакцин хадгалах горим алдагдах эрсдэл үүссэн байна. Учир нь 0-5 насны хүүхдийн товлолт вакцин ӨЭМТ-үүдэд хийгддэг. Тус вакциныг хөргүүрт хадгалдаг бөгөөд тогны хязгаарлалт хийх 3-4 цагийн хооронд хөргүүр ажиллагаагүй болж байгаа аж. 

Таны сурталчилгаа