Улаанбаатар хот энэ жил эрчим хүчний хүчин чадлаа 200 МВт-аар нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Тэгвэл энэ зорилтдоо хүрч байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 1-нд Багануурт баригдсан батарей станц ашиглалтад орж, оргил ачааллын цагаар ачаалал хуваалцаж эхэлсэн.
Өчигдөр Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын нэгдүгээр блокийн туршилтын галлагааг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 26 цаг галлагаа хэвийн үргэлжилж байна. Туршилтын галлагааны дараа энэ сарын 29-нд төвийн эрчим хүчний системд холболт хийж, төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Ингэснээр цахилгааны хязгаарлалт хийхгүй явах боломж бүрдэнэ" гэсэн юм.