Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит чуулган түр завсарлаад байна. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж, яг одоо байнгын хороод хуралдаж байна.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тотоолын төсөлтэй холбогдуулан чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэхээр болжээ.

Таны сурталчилгаа