Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчтэй холбоотой мэдээлэл, санал, гомдлыг 70047004 дугаарт холбогдож хэлдэг. Гэвч тус дугаар ачааллаа дийлэхээ больж, нэмэлтээр шугамууд ажиллуулж эхэлжээ.
"УБЦТС" компаниас мэдээлснээр хэрэглэгчдэд үйлчлэх есөн төвийн утсанд 24 цагийн турш дуудлага хүлээн авч байгаа юм байна.