Цаг үеийн мэдээ

Явган хүний замаар зорчсон тээврийн хэрэгслүүдийн зураг, бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Уг зураг, бичлэгүүдийн дагуу хариуцлага тооцохыг иргэдийн зүгээс шаардаж байсан юм. 

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцсон байна. 

Тодруулбал, “T-Harrier”, “Nissan Advan”, “T-Priuse” 3, “T-Aqua” маркийн нийт 6 автомашины жолоочид хариуцлага тооцжээ. Тэдэнд Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна явган хүний зам, хөвөөгөөр явсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус тус хариуцлага тооцсон байна.

Таны сурталчилгаа