Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Ерөнхийлөгчөөр Б.Бэлгүтэй сонгогджээ.
Түүний хувьд 2012 онд ажлын гараагаа МЗХ-нд мэргэжилтнээр эхэлж, 2015 – 2017 онд Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар, 2017 - 2019 он, 2022 – 2023 онуудад холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Монголын Залуучуудын Холбоо нь удирдах зөвлөлийн 28 гишүүн, 16 байнгын хороо, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод, дэргэдэх байгууллага, тусгай салбар холбоо зэрэг олон салбар нэгжтэй залуучуудын санаачлага, оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.