Цаг үеийн мэдээ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой буюу 2011 оноос эхлэн зохион байгуулсан юм.

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд түрүүлсэн бөхөд олгодог цом нь шилжин явах цом бөгөөд түрүүлсэн бөхчүүдэд тухайн цомын жижигрүүлсэн хувилбарыг үүрд хадгалуулдаг. Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр удаа түрүүлсэн юм. Өнгөрсөн жилийн тухайд улсын начин Д.Амарсайхан түрүүлж, бөх сонирхогчдын дунд шуугиан тарьж байлаа. 

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд дараах бөхчүүд түрүүлж байв.

2011 онд улсын аварга С.Мөнхбат,

2012 онд улсын заан М.Өсөхбаяр,

2013 онд улсын заан Б.Пүрэвсайхан,

2014 онд улсын аварга С.Мөнхбат,

2015 онд улсын заан Б.Пүрэвсайхан,

2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва,

2017 онд улсын харцага Т.Баасанхүү,

2018 онд улсын аварга О.Хангай,

2019 онд улсын заан Б.Бат-Өлзий,

2020 онд цар тахлын улмаас барилдаан болоогүй,

2021 онд улсын заан Б.Бат-Өлзий,

2022 онд улсын арслан Б.Орхонбаяр,

2023 онд улсын начин Д.Амарсайхан,

Таны сурталчилгаа