Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөл хуралдлаа. Тус сангийн Удирдах зөвлөлийн IV хурал 2024 oны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болсон юм.
Улсын Их Хурлаар 2025 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас ирэх жил санхүүжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл, санал солилцож, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.