Цаг үеийн мэдээ

2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Худалдаа наймаа хийх үедээ төлөвлөсөн хэмжээний зарлага л гаргах нь тохиромжтой. Хайртай дотнын хүмүүстэйгээ үг хэлээ ололцох тал дээр бага зэрэг асуудал үүсэж мэднэ. Гэхдээ энэ бүгдээс гарах арга замыг өөрийн оюун ухаанаар шийдэх боломжтой. Аливаа асуудалд тэвчээртэй хандахыг зөвлөж байна. Холын айлчин гийчин таны цаг завыг нэлээд авах бололтой.

Үхэр: Ажил амралтаа зөв зохицуулалгүй нойр хоолгүй зүтгэх нь эцэстээ өвчин, эмгэг тусахад ихээхэн нөлөөлөх болно. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байж, тайван бус байдлыг мэдрэх болно. Ойр дотнын хүмүүстээ сайн анхаарал тавьж байхгүй бол таны хайр халамжийг маш ихээр үгүйлж байж болох юм. Хосууд хамтдаа суугаад тухтай ярилцах хэрэгтэй бололтой.

Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр амьдралын эрч хүч тань нэмэгдэх болно. Таагүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Энэ нь таны өнөөдрийн сонссон муу мэдээтэй холбоотой байж мэднэ. Ажлын санал хүлээж авна. Гэхдээ та үүнээс өөрт хир зэрэг ашиг өгч чадахыг урьдчилан мэдэхийг хүснэ. Худал амлалт, хууран мэхлэлтээс болгоомжил.

Мэлхий: Шинээр сэдсэн бүхэн тань бүтэмж муутай байна. Танилын хүрээгээ нэмэгдүүлэх зорилготой оролцох олон нийтийн арга хэмжээ нь таны сэтгэлд нийцэхгүй бололтой. Бодсон зүйл санаснаар тань болохгүйд нэлээд урам хугарна. Та өөрийнхөө болон ойр дотнын хүмүүсийнхээ төлөө багагүй цаг, мөнгө зарцуулах ч хамгийн гол нь чин сэтгэл дутмаг байж болохгүй.

Арслан: Өөрийн санаа бодол, дотоод мэдрэмжээ сайтар цэгцлэхийн тулд ганцаараа өнгөрөөх цаг гаргахыг бодоорой. Хэсэг зуур амралт авч, гадаад улс руу аялал зугаалга хийх талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Хайр сэтгэлээ илчлэх болзоо нь амьдралын бүхий л сайхныг мэдрүүлэх болно. Сэтгэл зүрх, оюун ухаанаа хайртай хүндээ бүрэн зориулаарай.

Охин: Олны дунд орж өөрчлөлт шинэчлэлтийг мэдэр. Нийгэм дэх өөрийн хүрээллээ тэлэх уулзалт, цуглаанд очих хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд санаа нийлэх хүнээ олох боломж гарч мэднэ. Гэхдээ шохоорхол төдий харилцаанд болгоомжтой хандаарай. Дэмий хоосон хов ярианд эрч хүчээ зориулах хэрэггүй.

Жинлүүр: Олон нийтийн ажилд оролцох идэвх сонирхол ихэснэ. Гэхдээ хувийн амьдралд хуримтлагдсан асуудлуудаас болоод гадуур гарч хүмүүстэй уулзах, уулзалт цуглаанд очиж чадахгүйд хүрнэ. Бичиг баримт болон овоорсон эд зүйлээ эмхэлж цэгцлэхэд таатай. Хүнд ажилтай хүмүүс ямар ч байсан өөрийн сонирхдог хоббигоо хөгжүүлэхэд цаг зав зориулаарай.

Хилэнц: Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг олны дунд, хаана таарсан газраа ярих нь зохисгүй тул та хэнтэй, хаана, юу ярихаа сайтар бодож байх хэрэгтэй. Үгүй бол таны бодсон зүйл талаар болж мэдэх талтай. Өөрийн болоод хамтран ажиллагсдын хүч чадалд итгэх сайхан чанар байдаг бөгөөд энэ нь олон зүйлийг амжуулахад тань тусална.

Нум: Жирийн үеэс илүү хүч гаргаж байж гэрээ хэлэлцээр байгуулж чадна. Хуучны холбоо харилцаагаа сэргээх шаардлага үүснэ. Од эрхсийн нөлөө олон янзын таагүй байдлыг үүсгэх магадлалтай тул ямар ч тохиолдолд мөнгө санхүүтэй холбоотой ажлаас хөндий бай. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байхыг анхааруулж байна.

Матар: Ямар нэгэн буруу мэдээллээс болж хайртай хүнтэйгээ харилцаа муудахаас сэргийл. Мөн гаднын нөлөө таны нийгмийн байр суурийг өөрчилж болзошгүй. Ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл санаа тайван бус байна. Хувийн амьдралд алдаагаа засах сайхан боломж тохиож магадгүй. Энэ өдөр нөхцөл байдал тэгтэл муудах зүйлгүй ч аливаа саад тотгороос сэргийлэх хэрэгтэй байна.

Хумх: Ажил хэргийн харилцаатай холбоотой таатай мэдээ сонсоно. Харин дуусаагүй ажил нэлээд шахуу хуваарьтай болгож мэднэ. Бага сага зүйлд их анхаарвал томоохон үйл явдлыг анзаарахгүй өнгөрөөх аюул байдгийг бүү мартаарай. Хайртай хүнтэйгээ ялихгүй зүйлээс болж маргалдан, харилцаагаа муутгаж магадгүй ч хэсэг хугацааны дараа эргэн эвлэрэх болно.

Загас: Хамт олонтойгоо үүсгэсэн таагүй харилцааг давах туулах хэрэг гарна. Зөрчилтэй харилцаа нь хэн нэгний буруутай үйлдлээс бус зүгээр л тэвчээргүй зангаас үүссэн буруу ойлголтын үр дүн байж болно. Харилцан ойлголцох зарчмыг урдаа баримтал. Олон ажлыг төлөвлөх хэрэггүй. Харин шаардлагатай гэсэн зүйлдээ бүх анхаарлаа хандуулан, чанартай гүйцэтгэх тал дээр төвлөрч ажилла.

 

Таны сурталчилгаа