Маргааш өглөө /2024.12.20/ 08:00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Баялагийн сан, нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон агаарын бохирдол, түгжрэл үүнтэй холбогдуулан УИХ-д өргөн барих хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.