Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар "ШИНЭЖИЛ" гэсэн нэртэй 195 хүн, "ШИНЭ-ОН" гэсэн нэртэй 7 хүн байна. "ГАЦУУРХАН" гэсэн нэртэй 1, "ЦАСАН-ОХИН" гэсэн нэртэй 5, "ЁОЛК" гэсэн нэртэй 45 хүн, "ЦАС" гэсэн нэртэй 11 хүн, "ЦАСАНШИРХЭГ" гэсэн нэртэй 10, "ӨВӨЛ" гэсэн нэртэй 2, "ЦАСАНГУА" гэсэн нэртэй 27, "ШИНЭСАР" гэсэн нэртэй 191 хүн байдаг тухай бүртгэгджээ. Харин "ГАЦУУР", "ӨВЛИЙН-ӨВӨӨ", "ШИНЭ-ӨДӨР" зэрэг нэртэй хүн одоогоор бүртгэгдээгүй байна.