Цаг үеийн мэдээ

“Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана” гэх хуурамч мэдээлэл их байна. Тодруулбал: Сүүлийн үед цахим орчинд "БНХАУ-ын Эрээн хотын дунд сургуулиудад элсэлт авч эхэллээ", "Эрээн хотын сургуулиудад хүүхэд зуучилж сургана" гэх хуурамч зар мэдээлэл нийтлэгдэж байна. Монгол улсаас сурагч элсүүлэх үйл ажиллагааг аливаа байгууллага болон хувь хүнд итгэмжлээгүй, жил бүрийн 3-4 дүгээр сард тухайн сургуулиудаас төлөөлөгчөө томилолтоор ажиллуулж биечлэн сурагч элсүүлдэг болохыг алба ёсоор мэдэгдсэн байна. 

Иймд цахим орчинд нийтлэгдэж буй элсэлт авах тухай эдгээр зар нь худал мэдээлэл агуулсан ба хууль бусаар ашиг олох зорилготой залилан байж болзошгүй тул та бүхнийг сэрэмжтэй байхыг Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас онцгойлон анхаарууллаа. 

Таны сурталчилгаа