Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 хороо Гэмтлийн эмнэлгийн орчимд байрлах М-ойл шатахуун түгээх станцын гадна хутгатай хүн танхайраад байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын явцад иргэн Б нь тус шатахуун түгээх станцын хажууд тамхи татаж байхад түгээгчээс тамхи татаж болохгүй гэх шаардлагыг тавихад эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.