2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамтарсан арга хэмжээ явуулахад таатай өдөр. Амьдралын эрч хүч дээшлэх хандлагатай байна. Найз нөхдийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй болно. Бусдаас зөрөх эсвэл хэт хатуу хандах зэрэг нь таны эрүүл мэнд, эрч хүчийг тань муутгах болно. Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, тэднийгээ дэмжиж туслахад цагийг зориул.
Үхэр: Эрч хүч ихсэж байгаа тул ямар ч ажил хэрэгт идэвхийлэн орох бололтой. Мөнгө санхүүгийн байдлаа сайжруулан бэхжүүлэх алхам хий. Хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоосноор ажил хэргээ бүтээх арга замыг олох бололтой. Аливаа хууль шүүхтэй холбоотой асуудлууд таны талд нааштайгаар шийдэгдэнэ.
Хамтатгах: Тэвчээртэй байдлаа ил гарган ямар ч нөхцөл байдалд амар амгалан байдлаа хадгалах хэрэгтэй. Ажил амьдралынхаа эрээн барааныг бусдад хэт илэн далангүй дэлгэх хэрэггүй. Яарч сандарсан байдал танд улам их асуудал авчрах болно. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл хүчтэй байх ч боломж нөөцөө зөвхөн сайн үйлсэд татан оролцуул. Бусдаас өө сэв хайлгүй хамтрах нь танд давуу талыг бий болгоно.
Мэлхий: Ажиллаж амьдарч буй орчиндоо муу үлгэр дуурайл болохоос зайлсхий. Өөрийн хийж буй үйлдэлдээ хяналттай байхыг хичээ. Бүх зүйл анхаарал болгоомж шаардах болно. Од эрхэс зөв үйлдлийг харамгүй тэтгэх бололтой. Харин эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь асуудлыг хүндрүүлэх шалтгаан болно. Учир нь энэ үед хууч өвчин сэдрэх магадлалтай.
Арслан: Хэлэх үг болон хийх үйлдэлдээ хяналттай, болгоомжтой байхгүй бол таны алдаан дээр дөрөөлөх хүмүүс эргэн тойронд тань олон байгаа гэдгийг санаарай. Бага зэргийн саад бэрхшээлийг хэцүүд бүү тооц. Таны оюун ухаан, эрч хүч илүү ч бэрхшээлийг давах чадвартай гэдэгт итгээрэй. Хамтын ажиллагаанд өөрийн давуу талыг харуулах боломж гарна.
Охин: Хамтран ажилладаг байгууллага болон байнгын түншүүдээ баярлаж талархсан сэтгэлээ нээлттэй илэрхийлэхэд таатай. Ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөлөө өөрчлөх алхмыг хийнэ. Нэг хэвийн байх дургүй таны сониуч, уйдамтгай зан зүгээр суулгахгүй бололтой. Олон хүнээс хэрэгтэй мэдээллээ олж авах боломжтой.
Жинлүүр: Сэтгэн бодох чадвар нэмэгдэх бөгөөд сэтгэлийн торгон мэдрэмж ч өндөр байна. Сонирхолтой нөхцөл байдал болон шинэлэг үйл хэрэгтэй тулгарч магадгүй. Таны мэдрэмж бүхий л асуудлыг төвөггүй зохицуулж чадна. Хийж бүтээх хүсэл тань хурц тодоор илрэх ба урлагийн хүмүүс илүү амжилт олох болно. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг дагахад буруудахгүй байх.
Хилэнц: Энэ өдөр бие хүмүүс өөрийн сонирхдог хүнтэйгээ учирч, янаг амрагийн холбоо тогтоох магадлалтай. Өнөөдөр хувийн амьдрал, эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хамтрагч болон ивээн тэтгэгч нарын тусламжтайгаар санхүүгийн амжилтад хүрч чадна. Харилцан шүтэлцээ бүхий харилцаа нь таатай байх үе. Олноос онцгойрох оролдлого төдий л амжилт олохгүй байх.
Нум: Өөрийн мэдэлгүй өөрийн эрх ашгаа хязгаарлан, хүсэл сонирхлоо үл тоож зөвхөн гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн нэгэн болж хувирсан байж магадгүй. Гэвч шинэ онд танд олон сайхан боломж, гайхамшигтай үйл явдлууд тохиох тул өөрийгөө хоцрогдож гээгдсэн хүн мэтээр төсөөлөх хэрэггүй. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ аль болох олон цагийг хамтдаа өнгөрүүлээрэй. Эргэн тойрны уур амьсгал ч сайхан болж эхэлнэ.
Матар: Ямар арга барилаар ажиллахаа мэдэхгүй байсан хүмүүс ирэх жилийн төлөвлөгөөгөө алдаагаа засахад зориулаарай. Нэг хэсэг амаргүй байх ч ерөнхий хандлага таатай тул таны ажлыг хэвийн явахад тусалж, амжилттай болгож өгнө. Хэл ам хэрүүл шуугиан нь сайн юманд хүргэхгүй гэдгийг мэдэж байгаа бол холхон байхыг зөвлөж байна. Ямар ч үед таагүй зүйл, элдэв шуугианйдэгдэх магадлал өндөртэй байна.
Хумх: Таны гэр бүлийн хүрээнд чухал асуудал шийдвэрлэхээ хүлээж байна. Энэ удаад амжилт шийдэж чадвал гэр бүлийнхний хувьд маш том амжилт, ололт байх болно. Том ажлын үр дүн гэр бүлийн тань хувьд ихээхэн өөрчлөлтийг авчрах болно. Идэвхтэй зүтгэлтэй байж гэмээнэ танд амжилт ирнэ. Харин өөртөө эрдэж, хэт хөөрөх хэрэггүй. Найз нөхдийн зөвлөгөө чухал ач холбогдолтой байна.
Загас: Бусдыг уучлах нигүүлслийн өдөр байна. Гомдоосон нэгнээсээ уучлал гуйж дотоод хайр энхрийллээ гадагш илэрхийл. Өмнө хэцүү санагдаж байсан зүйл амархан санагдах сайхан цаг мөч танд ирсэн байна. Амьдралаа сайжруулах таатай боломж гарч ирнэ гэдгийг санаарай. Олдсон боломж болон хэрэгцээтэй мэдээллийг сайн ашиглах нь чухал байна.