2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Худалдаа арилжааны яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Бага зэрэг эрсдэлтэй ажиллагаа ч муу биш байна. Хамт олноороо цугларах, шинэ хүнтэй танилцах нь таны хувьд ашигтай байна. Нэгэн хэвийн байдал эсвэл байнгын хөл үймээн таныг залхааж уйдаасан бол одоо өөрчлөлт хийх үе.
Үхэр: Аз сорьж, эрсдэлтэй туршилт бүү хий. Амьдралын хэв маягаа өвөрмөц байлгах гэж бүү оролд. Энгийн байдлыг эрхэмлэ. Чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрөөхийг хичээ. Хайртай хүндээ дотоод сэтгэлээ зөв илэрхийл. Ойр дотнын хүмүүс тань таны аз жаргалтай байгаагийн гол учир шалтгаан байх болно. Хамгийн дотнын хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүл.
Ихэр: Өөрийн боломжоо зөв үнэл. Яаруу шийдвэр гаргаснаас хожим харамсаж магадгүй. Бие даан гүйцэтгэж чадах ажлынхаа хэмжээг тодорхойл. Бусдаас хамааралгүй ажлаа хийх аргыг цаг алдалгүй сур. Хэцүү байсан ч та алсын ашгаа бодож буулт хийхэд бэлэн бай. Өнөөдөр таны анхаарлын төвд үр хүүхдүүд тань байх ёстой. Тэднийхээ сурлага хүмүүжилд ахиц гаргах боломжийг эрэлхийл.
Мэлхий: Тайван байдал, тэсвэр тэвчээр нь таны түшиг тулгуур болно. Өнөөдөр танд ямар нэг санал тавивал сайн бодож байж хүлээж ав. Энэ нь тийм ч ашигтай бус байж мэднэ. Ухаалаг бөгөөд бодит төлөвлөгөө тань удахгүй биеллээ олно. Та эелдэг зөөлөн, сэтгэл татам байж, шинэ санаа соргог мэдээллээр дүүрэн байна.
Арслан: Буруугаа хүлээх хэцүү байсан ч бүү нэрэлх. Болгоомжгүй хэлсэн үг муу үр дагаварт хүргэж болно. Бусад хүмүүс юу хэлэх хамаагүй тэвчээртэй л бай. Ажлын үр дүн л чухал байна. Анхааралтай байж, зөвшөөрөгдсөн хил хязгаараас давах оролдлого бүү гарга. Ойр дотнын харилцааг муутгаж болзошгүй үйл явдлаас сэргийл.
Охин: Бизнесийн ажилд амжилт олж чадна. Орлогоо бага гэхгүй атга атгаар ахиулан нэм. Бусадтай үүсгэсэн хоосон харьцаа, ашиггүй хамтын ажиллагааг таслан зогсоох эр зориг гарга. Өөрийн зан аашны сул талаа өмөөрөх байдал бүү гарга. Энэ өдөр ихэнх хүмүүсийн хайрын харилцаа романтик байна. Хосууд бие биеэ баярлуулах үйлдэл хийвэл нэн сайн.
Жинлүүр: Өнөөдөр шинэ зүйл рүү хэт тэмүүлэх хэрэггүй. Өмнө нь дуусгаагүй ажлаа шалгаж, анхаарлаа хандуул. Амьдрал төгс биш гэдгийг өөрийн биеэр ойлгох үйл явдал болно. Гутранги үзэлд автахгүй байхыг хичээ. Өнгөрснөө санан дурсаж, урьдын зовлонгоо эргэн бодсоны хэрэггүй. Өөрийн ажил төрөл, хамтын холбоогоо сайнаар төлөвлө.
Хилэнц: Албан түнштэйгээ ажил төрлийн хэлэлцээр хийнэ. Ах дүү, төрөл төрөгсдийнхөө эрүүл мэндэд санаа тавина. Өөртөө ажлын ачаалал бүү үүрүүл. Ажил амралтаа тэнцүүлж, хийх ажлаа урьдаас төлөвлө. Ажил хэргийн үүрэг хариуцлагадаа түүртэх нь цаашдын үйл ажиллагаанд саад болно. Ахуй амьдралын эмх замбараагүй байдал нь асуудал гаргаж болзошгүй.
Нум: Таны ажил амьдралд тааламжтай нөлөөлөх үйл явдал тохиолдоно. Үүнийг зөв ашиглавал амьдрал ахуй болон эрүүл мэндийн санаа зовоосон зүйлийг шийдэх боломж гарна. Таатай орчинд тухтай амар. Мөн биеийн тамирын дасгал хийх, идэвхтэй зугаалах зэрэг нь таатай байн
Матар: Ажил амьдралдаа баримтлах үзэл бодолдоо тогтвортойгоор итгэлтэй бай. Хуримтлуулсан мэдлэгээ амьдралд зөв ашиглах нь чухал өдөр. Өнөөдөр та анхаарвал зохих гэр бүлийн олон асуудалд ихэнх цагаа зарцуулна. Ихэнх асуудал таны буруугаас болж өдийг хүрсэн тул яаралтай шийдэхээс өөр аргагүй байдалд орно.
Хумх: Биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвар муудах магадлалтай. Муу энерги их үе тул элдэв түрэмгийлэлд өртөхөөс сэргийл. Уур хилэнгээ гаргах нь замбараагүй байдалд хүргэнэ. Өнөөдөр та биеэ барих хэрэгтэй нөхцөл байдал үүснэ. Бясалгал тайвшрал бий болгох дасгал хий.
Загас: Амжилтдаа бүү эргэлз. Шинэ сэдэл уран бүтээлийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Харин зорилго, төлөвлөгөөнд хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны тогтворгүй байдал сөргөөр нөлөөлнө. Гэнэтийн сэтгэл зүйн дайралтад өртвөл уурлаж бухимдалгүй, нөхцөл байдлыг хянахыг хичээ. Буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай.