ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг нь 40 ортой үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар буюу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр хоёр дахь тасгийг нээж нийт 120 ортой ажиллаж байна. Мөн томуу өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор нэмэлт орнуудыг бэлдэн ажиллаж байна.
Тус тасагт 2019 онд засвар шинэчлэлт хийгдэж стандартын шаардлага хангасан нөхцөлд эмчилгээ үйлчилгээгээ явуулж буй юм.