Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монголын гучин жил дуусдаггүй олон том ярианы нэг дуусна. Цэвэр эрчим хүчний эх үүсвэр, эрэлт хэрэгцээ, үнэ ханш нь өсөж,  2 дахин нугарах ураны гэрээнд гарын үсэг зурна.

Уранаа олборлох гэрээ

Эрдэнэбүрэн, Эгийн гол, Багануур, Тавантолгой, 5-р цахилгаан станцуудаа барьж, хүнээс царай алдан, доллараар гэрэл, дулаан авахаа болих, утаандаа хахаж, 21-р зуунд лааны гэрэлд сүүмийж, тог тасрахаас салах тухай 40, гар утас, цэнэглэдэг машин, компьютерийн түүхий эд газрын ховор элементээ ашиглах 30 гаруй жилийн ам яриа бүхэн ажил болохын том дохио нь ураны гэрээ болж байна.

Францын “Орано” компани 28 жилийн өмнө төлөөлөгчийн газраа Монголд нээснээс хойш хүн төрж өсөөд гишүүн болсон бол  эмээ болтол нь үргэлжилж мэдэх дуусдаггүй яриа дуусна.

Тодруулбал, Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн үйл явдал болох юм. 

Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар оролцоно. 

Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Уг гэрээнд манай улс үнэ ханш, өртөг зардлаас нь үл хамааран, гурван төрлийн АМНАТ, нэмээд 13 төрлийн татвар хураамж, 51 хувийн өгөөж авч, иргэн бүрийн Үндэсний баялагийн сан дахь дансанд орох давуу эрхтэйгээр тохиролцсон. Мөн Монголын тал алтан хувьцаа эзэмшиж, ТУЗ-д нь байх ганц төлөөлөгч нь бүх шийдвэрт бүтэн хориг тавих  бүрэн эрхтэй ажиллана. 

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж мэргэжлийн экспертүүд үзэж байна.

Таны сурталчилгаа