Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Онцгой байдлын байгууллагад гал түймрийн 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  Тодруулбал: Өмнөговь аймаг болон Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутагт гал түймэр гарч 1 байшин, 2 гэр шатжээ. 

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 16-ны өдрийн 15:53 цагт аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангид иржээ.  Алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 17-ны өдрийн 02:16 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатсаныг ажиллаж унтраасан.

Мөн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 17-ны өдрийн 05:04 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 

Таны сурталчилгаа