Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа. 

Уг хэлэлцээр нь хоёр улсын залуучууд, биеийн тамир, спортын байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал алхам болох юм. 

Хэлэлцээрийн хүрээнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин дараах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

1. Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих

- Тамирчид, спортын төлөөлөл, дасгалжуулагч нарыг харилцан туршлага солилцох.

- Олимпын төвүүдэд хамтарсан бэлтгэл зохион байгуулах.

- Авьяаслаг залуу тамирчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

- Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан спортын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх.

- Спортын анагаах ухаан болон допингийн эсрэг арга хэмжээг зохион байгуулах.

2. Залуучуудын хөгжлийг дэмжих

- Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих.

- Залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлогыг боловсруулна.

- Донтолтоос сэргийлэх төсөл, хөтөлбөр зохион байгуулж, туршлага хуваалцана.

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.

- Шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог дэмжиж, залуу эрдэмтэд, зохион бүтээгчдийг урамшуулан дэмжинэ.

- Хамтарсан залуучуудын наадмыг зохион байгуулж хоёр улсын залуучуудын оролцоог хангана. 

3. Үндэсний болон соёлын өвийг таниулан, сурталчилна

- Хоёр улсын үндэсний үнэт зүйлс, соёлын өвийн талаарх залуучуудын мэдлэгийг нэмэгдүүлэх.

- Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.

Таны сурталчилгаа