Өнгөрсөн 2024 онд Байгаль орчны эсрэг 782 гэмт хэрэг бүртгэгджээ.
Үүнээс 9.4 тэрбум төгрөгийн хохирол байгальд учирсан гэж үзэж байгаа юм. Хууль бусаар мод бэлтгэх хамгийн их буюу 41 хувийг эзэлж байна.
Тухайлбал, Хөвсгөл аймагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг 58 бүртгэгдсэнээс 50 нь хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг байгаа юм. Дээрх 58 гэмт хэргээс улбаалан 300 орчим сая төгрөгийн хохирол байгаль орчинд учирсныг тогтоожээ. Хөвсгөл аймагт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн байна.