2025 оны 01 дүгээр сарын 24-нөөс 02 дугаар сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 02 дугаар сарын 01, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 26-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 02 дугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -35....-40 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -32...-37 градус, бусад хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 29, 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.