Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.01.24/-ийн нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн баталснаар Шинэ Зуунмод хотыг Хүннү гэж нэрлэхээр тогтов.

УИХ-аас 2024 онд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Шинэ Зуунмод хотыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. 

Хүннү бол Монголын анхны төрт улс. Тийм учраас Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн төрт ёс түүх, уламжлал, соёлоо олон улсад таниулах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилготой юм. 

Хүннү хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.

Таны сурталчилгаа