Цаг үеийн мэдээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын Тасгийн хагалгааны баг MEEK MICROGRAFT хэмээх дэвшилтэт технологийг нэвтрүүлэн түлэнхийн шарх ихтэй өвчтөнүүдийн арьс нөхөх мэс засалд ашиглаж эхэллээ.

Дэлхий дахинд MEEK Micrograft дэвшилтэт технологийг ихэвчлэн биеийн түлэгдэлтийн талбай 30%-с дээш хүмүүст хэрэглэж байна.

Шинэчлэгдсэн MEEK Micrograft нь донор арьсыг 1:3 1:4 1:6 1:9 гэх мэтээр сунгаж түлэгдэлтийн талбай ихтэй өвчтөний арьс нөхөх хагалгааны тоог бууруулж, шархны эдгэрэлтийг түргэсгэдгээрээ бусад арьс нөхөх аргуудаас ялгарах давуу талтай юм.

ГССҮТ-ийн ТНСМЗТасгийн эрчимт эмчилгээнд хэвтэж байсан бүх биеийн 55%, 3-р зэргийн түлэнхийн шархтай хүүхдэд MEEK Micrograft-ийг ашиглан арьс нөхөх мэс засал хийсэн. Мэс засал амжилттай болж хүүхдийн биеийн байдал сайжирч, шарх эдгэрч, эмнэлгээс гарсан.

MEEK Micrograft давуу талууд
• Донор арьс маш бага шаарддаг
• Том хэмжээгээр буюу 1:9 хүртэл тэлдэг
• Бүхий л хэсгийг хэрэглэдэг тул илүүдэл арьс гарахгүй.
• Арьсны арал нь ойрхон байдаг тул эдгэрэлт хурдан явагддаг.
• Aрьсны арал нь тэгш хэмтэй байрладаг тул зөв эдгэрэлт явагддаг.
• Зарим арьсны арал нь амжилтгүй болсон ч гэсэн бусаддаа нөлөөлөхгүй
• Бага хэмжээгээр арьсыг тэлсэн тохиолдолд харьцангуй сорвижилт багатай
• Хэрэглэхэд хялбар
• Үрэвсэл бага явагддаг ба эдгэрэлтийн хурд түргэн

 

Таны сурталчилгаа